“Торгоны замын шилдэг дизайнер”-аар Ариунаа Сүри тодорлоо
Загвар зохион бүтээгч С.Ариунаа буюу “Ариунаа Сүри” БНХАУ-д энэ сарын 06-10-ны хооронд зохион байгуулагдсан “Silk Road Fashion Week” загварын долоо хоногийн шилдэг дизайнераар өргөмжлөгджээ.
Мөн тэрбээр торгоны замын түүхэнд том гавьяа байгуулсан LEI хатны нэрээр нэрлэсэн “GOlDEN LEI AWARD” шагналын эзнээр тодорсон байна.

Ариунаа Сүри нь өөрийн баг бүрэлдэхүүний хамт байгалийн гаралтай түүхий эд, боловсруулалтыг ашиглаж, жинхэнэ инновацийн бүтээлийг “Silk Road Fashion Week”-ийн тайзнаа амилуулжээ.

