Нүүр хуудас Соёл урлаг Уламжлалт “Залуу монгол судлаачдын зуны сургууль” үйл ажиллагаа эхэллээ.

Уламжлалт “Залуу монгол судлаачдын зуны сургууль” үйл ажиллагаа эхэллээ.

199
0

БСШУСЯ, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Залуу монгол судлаачдын зуны сургууль”-ийн үйл ажиллагаа эхэллээ.

Зуны сургуулийн гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах явдал юм. Энэ нь монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болно гэж зохион байгуулагчид үзэж байна. БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Залуу монгол судлаачдын зуны сургууль”-ийн үйл ажиллагааны нээлт дээр хэлэхдээ, “Монгол судлалыг дэмжих чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоол, Засгийн газраас монгол судлалыг дэмжих сан байгуулах зэргээр бодлогын тодорхой ажил хийж байна. Энэ удаагийн залуу Монгол судлаачдын зуны сургуульд Орос, Швейцар, Чех, Польш, Турк, Хятад, Япон, Иран, БНСУ, БНАСАУ, Лаос, Америк зэрэг 12 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 28 залуу судлаач, оюутнууд суралцахаар иржээ.

Суралцагчид малчны ахуй амьдралтай танилцаж, монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээл үзнэ.

Мөн Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургуулийн эрдэмтэн судлаачдын лекц сонсох ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here