~Хурд хамтлагийн ахлагч Д.Ганбаяр юунд унтууцав!~
Рок поп хөгжмийн талбарт өөрсдийн арилашгүй тод мөрөө үлдээсэн хамтлаг бол алдарт “Хурд”.
Тэгвэл тус хамтлагийн ахлагч, бөмбөрчин Д.Ганбаярыг нэгэн асуудал үргэлж уур ундууцлыг нь хүргэж, сэтгэл дундуур явахад хүргэдэг гэнэ.
Энэ бол тэднийг залгамжилж гарч ирж буй залуу уран бүтээлчид огт шинэ зүйл хийхгүйгээр барахгүй гадныхныг цэвэр даган дуурайх болсонд нь ийн ундууцахад хүрчээ.
Рок попын энэ том ертөнцийг өдий зэрэгт хүргэх гэж 40 жил шаргуу хөдөлмөрлөсөн байхад цус сэлбэх залуус тэр чигээрээ гадны хуулбарууд болчихсон байна хэмээн тэрээр ярьж суух.
Хурд хамтлагийн ахлагч, бөмбөрчин Д.Ганбаяр:
“Манайхан монгол хамтлаг, монгол урлагийн онцлог, утга агуулга гэхээр морин хуур, хөөмийгөө хэлэх юм. Тэгээд л бүгд ижил түвшинд хуурдсан, хэхэрч орилсон хүмүүс боллоо. Одоо хар л даа, язгуур урлагийн хамтлагууд гээд бүгд л хуурдсан, хэхэрсэн хүмүүс байгаа биз дээ” хэмээжээ.