Дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд тоголж, дараа нь мэргэжлийнхээ дагуу “UBS” телевизэд ажиллаж байсан нь саяхан. Э.Уянга өнөр бүлийн гэрийн эзэгтэй болжээ. Хүүтэй бол аз, охинтой бол жаргал хэмээдгийн адилаар нэгэн цагт хүүхэдтэй болохыг тийм ч их яарахгүй хэмээн ярьж байсан шавилхан сэтгүүлч бүсгүй Э.Уянга өөрийн аз жаргалыг бүтээжээ.
Түүний хувьд “UBS” телевизийн бэр болох нь хэмээгдэж хөтлөгч Ц.Чойжилсүрэнтэй нэр холбогдож байсан ч насны ханиараа З.Эрдэм гэх залууг сонгож, охинтой болсон даруйдаа өнгөрсөн жилийн намар хуримаа хийсэн билээ. Залуу хосуудад аз жаргал ерөөе.