Амжилттай яваа эр хүний ар талд эгэл бус эмэгтэй хүн нуугдаж байдаг гэдэг. УДЭТ-ын нүүр царай болсон Ц.Цэрэнболд хилийн чанадад хэд хэдэн кинонд тоглож чансаагаа гайхуулсан чадварлаг жүжигчин.
Дуу хоолой, дүр төрхөөрөө олон ч бүсгүйчүүдийн нууцхан мөрөөдөл болж, “ноён нуруутай эр хүний ард ямар азтай эмэгтэй нь байдаг бол? ” гэсэн цагаахан атаархал олны дунд байдаг.
Хэн ч танихгүй Ц.Цэрэнболдоос эхлээд алдар, амжилтын оргилд хүрсэн авьяаслаг жүжигчин хүртэл дэмжсэн бүсгүй бол гэргий Д.Бямбажав нь билээ. Тэрээр оюутны ширээнээс сургуулийнхаа санхүүгийн алба хүртэл дэвшин ажилласан гэдэг.
Өдгөө хүү, охин хоёртой тэгш дүүрэн айл болж. Ц.Цэрэнболдын гэргийг олонхи дуу цөөтэй даруухан, халамжтай гэж тодорхойлдог юм билээ.
Харин алтны дэргэдэх гууль шарлана гэдгээр Ц.Цэрэнболд Эх орончдын өдрөөр нээлтээ хийх “2000” түүхэн уран сайхны кинонд гэргий Д.Бямбажавын хамт тогложээ.
Жүжигчин Ц.Цэрэнболд түүхэн киноны гол дүр Энхтайван гэгч залуугийн дүрд тоглосон бол гэргий нь Борын ээжийн дүрд тоглосон аж.