Нүүр хуудас Соёл урлаг Ц.Цэрэнболдын тоглосон “The Rising hawk” киноны нээлтийн тов гарлаа

Ц.Цэрэнболдын тоглосон “The Rising hawk” киноны нээлтийн тов гарлаа

366
0
tserenbold-jujigchin
Ц.Цэрэнболдын тоглосон "The Rising hawk" киноны нээлтийн тов гарлаа

УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболдын дүр бүтээж буй АНУ, Украины уран бүтээлчдийн хамтарсан “The Rising hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” киноны нээлтийн тов гарлаа.

“Kinorob cinema day” кино компани Украины төрийн кино нэгтгэлтэй хамтран бүтээж буй эл түүхэн бүтээлд 1241 оны үйл явдал гарах аж. Түүнчлэн нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев,

Жонн Винн нар хамтран найруулж, “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган, Монгол жүжигчин Ц.Цэрэнболд нар гол дүрд ажилласан юм.

“The Rising hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” киноны зураг авалт энэ оны зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл Карпатын ууланд явагдсан бөгөөд ирэх оны аравдугаар сард нээлтээ хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here