Нүүр хуудас Улс төр Төрийн албаны зарим дарга нар томилогдлоо

Төрийн албаны зарим дарга нар томилогдлоо

166
0
toriin-baiguullaga-01.
Зарим агентлагуудын дарга нар томилогдлоо

-Бямбажавын Ганбатыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн.

-Мөн Цогтоогийн Ганчимэгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилов.

Ц.Ганчимэг багш мэргэжилтэй. МУИС, Удирдлагын академи, “Их засаг” их сургууль төгссөн.

2000-2009 онд Ховд аймгийн Хүүхэд, залуучуудын төвийн дарга, 2009-2012 онд аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016 оноос Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргаар ажилласан туршлагатай нэгэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here