Нүүр хуудас Соёл урлаг “Чингисийн хүүхдүүд” УСК-ны ах дүү…

“Чингисийн хүүхдүүд” УСК-ны ах дүү…

474
0
"Чингисийн хүүхдүүд" УСК-ны ах дүү...
“Чингисийн хүүхдүүд” УСК-ны ах дүү гурав ШИЛДЭГ ХҮҮХЭД боллоо
Сурлага хөдөлмөр, амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан “Оны шилдэг 38 хүүхэд”-д батламж гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт нийслэл болон орон нутагтаа бусдыгаа манлайлсан нийт 136 хүүхдийн материал ирсэн байна.
Энэ жилийн шилдэг хүүхдүүдийн онцлог нь ах дүү гурав байлаа. Архангай аймгийн Цэнхэр суманд аав ээжтэйгаа хамт мал маллан амьдараг хөвгүүд “Чингисийн хүүхдүүд” бүрэн хэмжээний уран сайхны кинонд тогложээ.
chingisiin hvvhdvvd
“Чингисийн хүүхдүүд” УСК-ны ах дүү гурав ШИЛДЭГ ХҮҮХЭД боллоо

Ах дүү гурвын хамгийн томыг Д.Дорж гэдэг 13 настай, харин дунд хүү Д.Доржсамбуу 10 настай бол хамгийн бага нь Д.Шаравдорж 4 настай юм. Найруулагч Д.Золбаярын “Чингисийн хүүхдүүд” бүтээл нь хурдан морь унаач хөдөөгийн хүүхдүүдийн амьдрал, ур чадварыг харуулсан онцлогтой. Морь унах дуртай ах дүү гурвын тоглосон энэ кино Оскарын 90 дэх удаагийн наадмын гадаад хэл дээрх кино номинацид өрсөлдөх эрхээ аваад байгаа юм.

chingisiin hvvhdvvd
“Чингисийн хүүхдүүд” УСК-ны ах дүү гурав ШИЛДЭГ ХҮҮХЭД боллоо

Монгол хүүхдүүдийн морь унах эрэмгий чадвар, нүүдэлчин соёлоо хадгалан явааг олон улсад харуулсан кинонд тоглосон ах дүү гурвыг оны шилдгээр нэрлэжээ.

 

chingisiin hvvhdvvd
“Чингисийн хүүхдүүд” УСК-ны ах дүү гурав ШИЛДЭГ ХҮҮХЭД боллоо

Мөн багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Дэлгэрцэцэгийн Хандсүрэн оны шилдэг хүүхдээр тодорч байна. Тэрээр өнгөрсөн 5-р сард галын аюулаас дөрвөн настай Цэнгүүн хүүгийн амь насыг аварчээ. Зэрэгцээ хоёр гэрийн нэг нь шатаж дуусан нөгөөх нь улаан галан дунд байсныг харжээ. Аймшигтай байсан ч зүгээр л дотор нь ормоор санагдсан гэдгээ Д.Хандсүрэн охин хэлсэн. Ороод унтаж байсан хүүг тэврэн авч галан дундуур гарчээ. Харамсалтай нь шатаж дууссан гэрт байсан хүнийг гаргаж чадаагүйг хэмээн нулимс дуслуулан ярилаа.

Энэ жил 38 хүүхэд оны шилдэг болж байна. Гадаа дотоодын олимпиадад амжилттай оролцсон, онц сурсан, байгаль орчноо хамгаалахад оруулсан хувь нэмэр зэргийг гол шалгуур болгожээ. Манай улс 1991 оноос хойш шилдэг хүүхдэ тодруулсан. Энэ хугацаанд нийт 1300 хүүхэд оны шилдгээр нэрлэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here