“Маск” продакшн хамтлаг цэцэг шиг дөрвөн бүсгүйтэй. Тэдний нэг нь Г.Чулуунцэцэг. Уран бүтээлээсээ хэсэг хөндийрч, амаржсан хэдий ч эргэн тайзнаа гарлаа.
Ингэхдээ тэс өөр дүрээр эргэжээ. Махлаг, бондгороор төсөөлөгддөг байсан Чука олны нүдийг орой дээр нь гаргажээ.
2019-01-20-ний өдөр нээлтээ хийсэн “Маск” продакшны бүтээл “Соёлын довтолгоо” уран сайхны киноны нээлт дээр хүрэлцэн ирсэн нь энэ аж.
Төрсний дараа хэвийн жиндээ орно гэдэг бүсгүйчүүдийн хувьд топ сэдэв. Жүжигчин бүсгүйн хувьд ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээгүй бөгөөд эрүүл, зөв хооллож, хөдөлгөөн хийснээр төвөггүй жингээ хассан гэж нууцаа дэлгэсэн юм.
Амаржуулаад баймаар хүүхэн байна хаха