Дайчин, хөдөлмөрч, хэзээд нэг зангаараа, ихэмсэг атлаа энгүүн, элдэв баггүй өөрөөрөө байхын сайхныг, үнэ цэнийг мэдрүүлдэг түүнээс суралцах зүйл их хэмээн түүнийг тодотгож болно.
Ганц бие статустай байсан Ука маань одоо бол гэр бүлтэй, бяцхан хүүгийн ээж билээ. Эх хүн байхын баяр жаргалыг мэдэрч буй тэрээр, өөрийн уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан ороод, та бидний сонсох дуртай олон ХИТ дууг төрүүлсээр байгаа.
Өөрийн гэсэн өнгө төрхийг уламжлалт хувцаслалттай хослуулсан, этгээд чамин “имидж”ийг бүрдүүлсэн тэрээр нэгэн хэв маягт баригдана гэж байхгүй. Энэ ч утгаараа түүний мэндлээд удаагүй байгаа “Don”t Stop” хэмээх уран бүтээл UB 102.5 Радион “Чарт”-ыг удаа дарааллан тэргүүлээд буй.