УДЭТ-ын уран бүтээлчид алдарт У.Шекспирын “Ромео, Жульетта” сонгодог жүжгийн 130 дахь удаагийн тоглолтоо ирэх хоёрдугаар сарын 14, 15-нд үзэгдэдээ толилуулах гэж байна.
Алдарт “Ромео Жульетта” жүжигт авъяасаа сорьж, залуу насаа энэ дүрээр мөнхлөхийг хүсдэггүй жүжигчид гэж үгүй билээ.
Тэгвэл энэ удаагийн тоглолтоор үзэгчид шинэ Жульеттатай танилцах нь ээ. Тус театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр Ромеогийн дүрд тоглох бол залуу жүжигчин Т.Анхзул Жульеттагийн дүрд тоглох гэнэ.
Дөрвөн жилийн өмнө цоо шинэ тавилтаар театрын тайзнаа тоглосон “Ромео Жульетта” жүжгийн эмэгтэй гол дүр болох Жульеттад өмнө нь жүжигчин О.Дөлгөөн, Г.Номуун нар тоглож байсан билээ.