Нүүр хуудас Соёл урлаг Яруу найргийн “Болор цом-35” наадам…

Яруу найргийн “Болор цом-35” наадам…

319
0
Яруу найргийн
Яруу найргийн "Болор цом-35” наадам...

Яруу найргийн “Болор цом-35” наадам Говь-Алтай аймагт эхэлж байна
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг утга уянгын яруу найргийн наадам болох “Болор цом-35” наадам өнөөдөр Говь-Алтай аймагт эхэлж байна.

Энэ жилийн наадам Монголын үргэлжилсэн үгийн зохиолын нэрт төлөөлөгч, соён гэгээрүүлэгч Чадраабалын Лодойдамба агсны мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой юм байна.

Өнгөрсөн жил Дорнод аймагт зохион байгуулж наадмын цомын эзнээр яруу найрагч Б.Батсайханыг шүүгчид тодруулсан нь багагүй хэл ам дагуулсан билээ.

“Болор цом”. Утга уянгын энэ их наадмыг 1983 онд  Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж санаачлан зохиож “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан түүхтэй.

Удаах жил нь Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ тэргүүн найрагчид болж, тэр цагаас хойш ард түмний сэтгэлд хоногшсон олон арван найрагч төрөн гарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here