Нүүр хуудас Эдийн засаг Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлнэ гэв

Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлнэ гэв

144
0

Нийслэлийн Засаг даргын зөвлөл /2017.12.14/-ний өдөр хуралдлаа.

Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай, Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-2020 нийслэлийн дэд хөтөлбөр батлах тухай, Ю-Мони цэг байгуулах, түүнтэй холбоотой зарим асуудлын тухай, Автобусны буудлыг нүүлгэн шилжүүлэх тухай, нүүрс хийжүүлэх төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд НОСК ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар “Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл”-ийг танилцууллаа.

Шинэ суурьшлын бүсэд орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төсөл нь Улаанбаатар хотын төвөөс баруун зүгт 15 км зайд, ХУД-ийн 16-р хороо, Яармагийн спорт цогцолборын ард 2.2 га барилгажаагүй талбайд хэрэгжих юм байна.

Тус төслийг хэрэгжүүлснээр бага, дунд орлоготой өрхүүдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны бүтээн байгуулалт бий болж, иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэн, хотын төвлөрөл багасах зэрэг давуу талтай юм.

Төслийн хүрээнд 198 өрхийн 12 давхар 3 блок орон сууцны барилга, 6767.3 м2 талбайтай 210 хүний ажлын байр, 150 машины зогсоол бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн шинэ хотхон бий болгохоор төлөвлөж байгаа аж.

Төслийн нийт талбайн 82 хувь нь барилгажих талбай ба үүний73 хувь нь орон сууцны бүс, 27 хувь нь худалдаа үйлчилгээний бүс байх юм байна. Төсөлтэй холбогдуулан зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэлсэн.

Зөвлөлийн гишүүд тус төслийг хэлэлцэж, хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн дэмжжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here