Жүжигчин Б.Амарсайхан кино урлагийг шинэ шатанд гаргана
Монголын киноны урлагийг шинэ түвшинд авчирсан бүтээл хэмээн зүй ёсоор үнэлэгддэг уран бүтээл бол “Бодлын Хулгайч” кино хэмээгддэг. Тус киноны гол дүрийг бүтээж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан чадварлаг эрэгтэй жүжигчдийн тоонд Б.Амарсайхан зүй ёсоор орох биз ээ.
Кино урлагийн салбарт өөрийн хөдөлмөр зүтгэлээ зориулан яваа уран бүтээлч маань аз жаргалтай өнөр бүлийн тэргүүн.
Өнөр бүлийн өрхийн тэргүүний гэргий С.Уран өчигдөр буюу хоёрдугаар сарын 1-нд амаржиж шинэ хүнээ өлгийдөн авчээ. Б.Амарсайхан гэргий С.Урантайгаа 2007 онд хуримласан бөгөөд ийнхүү бүл нэмж 4 хүүхдийн аав, ээж болж байна.