Нүүр хуудас Соёл урлаг “Мисс монголиа 2017” тэмцээний шилдэг оролцогчдын “Fashion Show” болно

“Мисс монголиа 2017” тэмцээний шилдэг оролцогчдын “Fashion Show” болно

285
0
Fashion
“Мисс монголиа 2017” тэмцээний шилдэг оролцогчдын “Fashion Show” болно
“Мисс монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын гоо бүсгүйг шалгаруулах “Miss Mongolia” тэмцээний энэ жилийн анхан шатны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс нийт 50 гаруй охид, бүсгүйчүүд анхан шатны шалгаруулатад бүртгүүлэн оролцсоноос 14 шилдэг оролцогчид шалгаран үлдсэн билээ.

Уламжлал ёсоор шилдэг 14 оролцогчдын “Мисс бикини”, “Мисс модель” шалгаруулалтын нэгдсэн “Fashion Show” 2017 оны 09 сарын 28-ны өдөр “NewYork Restaurant”-д зохион байгуулагдахаар болжээ.

“Мисс монголиа 2017” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Мисс монголиа” холбоо, “SBN” телевиз ажиллаж байгаа бол “Наран групп” ивээн тэтгэгчээр хамтран ажиллажээ. Ийнхүү энэ жилийн гоо бүсгүйчүүдийн “Fashion Show”-нд та бүхнийг урьж байна.

Шоуны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96460329 дугаараас лавлаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here