Нүүр хуудас Спорт Англи Панамыг 6:1-ээр хожлоо

Англи Панамыг 6:1-ээр хожлоо

94
0
worldcup_england_panam_2018
Англи Панамыг 6:1-ээр хожлоо
~Англи – Панам 6:1~

Новгород хотын 45 мянган хүний багтаамжтай “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэнд болсон Англи, Панамын тоглолт болсон.

Дэлхийн аварга Англи, дэлхийн аваргад анх удаа оролцож байгаа Панамын шигшээ баг учраа тааран тоглоход англичууд 6:1-ээр илүүрхэн хожиж, хэсгийн хоёр дахь хожлоо авсан юм.

Английн багийн довтлогч Харри Кэйн гурав, хамгаалагч Жон Стонес хоёр, Лингард нэг гоол орууллаа. Харри Кэйн нийт таван гоолтой болж, энэ дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхлэв.

Анх удаа ДАШТ-д оролцож байгаа Төв Америкийн Панам хоёр дахь тоглолтод Англид хожигдсон ч анхны гоолоо оруулж чадсан. Тоглолтын 77 дахь минутад Фелипе Бало энэхүү нэр төрийн болон түүхэн гоолыг хийсэн юм. Түүний хувьд дэлхийн аваргын тоглолтод гоол хийсэн анхны Панам хөлбөмбөгчин болж байна.

G хэсгийг Англи тэргүүлж эхэлсэн бол Белги удаалж байна. Тунис, Панамын шигшээ баг хоёр тоглолтод хожигдсоноор хэсгээсээ шалгарах боломжгүй боллоо.

Англи, Белгийн тоглолт зургадугаар сарын 28-д болох бөгөөд хожсон нь хэсгээ тэргүүлнэ.

Англи – 6 оноо (2 хожилтой)
Белги – 6 оноо (2 хожилтой)
Тунис – 0 оноо
Панам – 0 оноо

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here