Нүүр хуудас Спорт Асашёорюү Д.Дагвадорж: Сумогийн…

Асашёорюү Д.Дагвадорж: Сумогийн…

875
0
Асашёорюү Д.Дагвадорж: Сумогийн...
Асашёорюү Д.Дагвадорж: Сумогийн...
Асашёорюү Д.Дагвадорж: Сумогийн ЯЛАЛТЫН БУРХАН миний биеэс холдсон болов уу
Японы ABEMA онлайн телевизээс зохион байгуулсан “Асашёорюүг ялаад 10 сая иен хожоорой” реалити барилдаан 31-ний өдөр боллоо.
Мэргэжлийн сумогийн Их аварга, Асашёорюү Д.Дагвадорж тус реалити барилдаанд оролцож, Америкийн холимог тулаанч Боб Сапп тэргүүтэй 8 тамирчинтай тус тус хүч үзэн барилдаж, наймууланг нь цувруулан давсан юм.
Үүний дараагаар тэрээр Аса шууд станцаараа дамжуулан нийт Монголчууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлээд, нэгэн тайлбар хийлээ.
Асашёорюү Д.Дагвадорж “Найман жилийн өмнө гэнэт зодог тайлчихаад түүнээсээ хойш дахиж сумогоор барилдах юмсан гэж зөндөө боддог байлаа. Өнгөрсөн хугацаанд нойрон дундаа сумогоо зүүдэлж байсан Асашёорюү энэ цаг мөчид, шинэ оны босгон дээр Японы мэргэжлийн тулаанч болон олон төрлийн спортын хүмүүстэй барилдаж “дахиж барилдах юмсан” гэсэн хүслээ гүйцээлээ. Өнөөдрөөс хойш миний сэтгэл сумогоос, сумогийн ялалтын бурхан миний биеэс холдсон болов уу гэж бодож байна.
Цаашдаа би хоёр улсын хоорондох болон Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн ажлыг сайн хийж, эх орон руугаа хөгжлийн эх үүсвэрийг авчрахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдгээ шинэ оны босгон дээр та бүхэндээ хэлье.
Яалт ч үгүй дахин барилдах хүсэл надад төрөөд байсан. Тус реалити барилдаанд оролцохын тулд сая Н.Цэвэгням ахынхаа дэвжээн дээр очиж бэлтгэл хийхэд үүлэн дээгүүр хөвж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Өмнө нь авч, үзэж байсан мэдрэмжээ дахин сэргээлээ. Сайхан байлаа.
Би сая барилдахдаа долоон жилийн өмнөх шигээ сайн байгаагүй ч үнэхээр хичээсэн. Тиймдээ ч найман бөхийг цувруулан хаяж Монголчууддаа тодорхой хэмжээний сэтгэлийн кайф мэдрүүлсэн гэж бодож байна.
Хэлэхэд амархан, хийхэд хэцүү гэж үг байдаг. Түүнтэй адил барилдах хэцүү. Өөрийгөө дайчилж бүх өрсөлдөгчөө ялсандаа сэтгэл өндөр байна.
Сумогийн бурхан одоо дэвжээндээ буцаж, үүсээд буй энэ олон асуудлыг цэгцлээд өгөх болов уу гэж бодож байна” хэмээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here