Нүүр хуудас Спорт Аса аварга 7 жилийн дараа дэвжээн…

Аса аварга 7 жилийн дараа дэвжээн…

251
0
Аса аварга 7 жилийн дараа дэвжээн...
Аса аварга 7 жилийн дараа дэвжээн...
Аса аварга 7 жилийн дараа дэвжээн дээр гарлаа
Японы мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэгт оролцохоор Япон улсад хүрэлцэн очоод байна.
Тэрээр он солигдох өдөр буюу 12 дугаар сарын 31-нд Японы “ABEMA” интернэт телевизээр гарах “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэгт оролцохоор ийнхүү бэлтгэлээ базааж байгаа юм.
Японд очооод тэрбээр Кёкүтэнхо Н.Цэвэгнямын дэвжээнд бэлтгэлээ хийжээ. Аса аварга өөрийн цахим хуудсандаа “7 жилийн дараа жинхэнэ дэвжээн дээрээ гарлаа! Танил дотно үнэр, урд нь хийж байсан үйл хөдлөл хаа нэгтэй харсан үзсэн тэс хөндлөнгийн тэр нэгэн мэдрэмж. Нэг л сайхан мэдрэмж үгээр хэлэхэд нулимс мэлмэрэх тэр нэгэн агшин. Цэвэгням ахдаа баярлалаа” хэмээсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here