Нүүр хуудас Спорт БАНГКОК: Ц.Амарсанаа “One Championship”-т хүч үзнэ

БАНГКОК: Ц.Амарсанаа “One Championship”-т хүч үзнэ

111
0
champion-ship-2019
Холимог тулаанч Ц.Амарсанаа

Монгол улсын холимог тулааны шилдэг тамирчин Цогоохүү овогтой Амарсанаа дэлхийн шилдэг холбоодын нэг болох “One Championship”-т тулалдахаар боллоо.

Энэ жил 27 настай Ц.Амарсанаа 2-р сарын 16-нд Тайландын нийслэл Бангкок хотноо болох тулаанд Тайландын тамирчин Шэннон Виратчайтай хүч үзнэ.

Хамгийн сүүлд 2018 оны 10-р сарын 27-ны өдөр “MGL-1” холбооны 12 дахь тулаанд О.Энх-Оргилыг ялсан Ц.Амарсанаа шинэ оны өмнөхөн АНУ-ыг зорьж, тэнд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.

Ц.Амарсанаагийн төрсөн эгч нь кикбоксын ДАШТ-д мөнгөн медаль хүртэж байсан. Харин өөрөө боксын УАШТ-ий хүрэл медальтай. Японы “DEEP” холбоонд тулалдаж явсан Ц.Амарсанаа одоогоор холимог тулаанаар 5-1 гэсэн амжилттай. Харин түүнтэй өрсөлдөх Виратчайн хувьд 30 настай, 9-3 гэсэн амжилттай аж.

Манай тамирчин 70кг-ийн жинд өрсөлддөг ч энэ удаагийн тулаан 77кг-ийн жинд, дээрээс нь өрсөлдөгч тамирчных нь нутагт болно. Виратчай уг нь энэ тулаанд Өмнөд Солонгосын тамирчинтай хүч үзэх байсан ч өрсөлдөгч тамирчин нь тодорхойгүй шалтгаанаар тулалдах боломжгүй болсон учраас ийнхүү Ц.Амарсанаа оронд нь тулалдахаар болжээ.

Та бүхэн энэ тулааныг 2019 оны 02 сарын 16-ны Бямба гарагт 21:30 минутаас “SPS Тулаан” сувгаар албан ёсны эрхтэйгээр шууд хүлээн авах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here