АНУ-ын ҮСБХ-ны плэй-оффын хоёрдахь шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр /2019-05-01/ эхний тоглолтыг “Милоуки Бакс”, “Бостон Селтикс” багууд хийлээ.
Эхний тоглолтод талбайдаа хожигдсон “Буганууд” удаах тоглолтдоо заавал хожих даалгавартай гаран, 123:102 харьцаагаар цувралыг тэнцүүлэв.
Цувралын гол баатруудын нэг Бостоны Кайри Ирвинг 10-аас бага оноо авсан нь 1447 өдрийн дараа анх удаа тохиолдсон явдал болсон юм.
Харин тоглолтын эхний хагаст “Буганууд” 11 холын зайн шидэлт амжилттай болгосон анхны тохиолдол болжээ.