Нөр их хүч хөдөлмөр, хөлс хүчийг спортын амьдралд зориулсан“Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998” тэмцээний мөнгөн медальт,
1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн чөлөөт бөхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 30-нд Спортын төв ордонд болно.
О.Пүрэвбаатар дээрх тэмцээнээс гадна Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Александр Медведь, Дан Колов, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, “Монгол говь” ОУТ-ий тав, Монгол Улсын зургаан удаагийн аварга болж байсан билээ.
Сонирхуулахад, тус тэмцээн 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.