Нүүр хуудас Спорт Германы шигшээ багын ОЗИЛ дарамтаас үүдэн зодог тайллаа

Германы шигшээ багын ОЗИЛ дарамтаас үүдэн зодог тайллаа

165
0
Ozil_germany
Би Германы өмсгөлтэй тоглохдоо сэтгэл хөдөлж, бахархдаг байсан бол одоо ингэхгүй болжээ.Расизмыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй!
~Германы шигшээ багын ОЗИЛ дарамтаас үүдэн зодог тайллаа~

Германы шигшээ багийн хагас хамгаалагч Месут Озил олон нийт, улс төрчдийн зүгээс ирэх болсон шүүмжлэл, дарамтаас үүдэн шигшээ багт тоглохгүй болж байгаагаа зарлалаа.

Зодог тайлах болсон шалтгаанаа тэр саяхан Туркийн ерөнхийлөгч Эрдогантай уулзсанаас болж шүүмжлүүлэх болсон, мөн ДАШТ-д муу тоглосон гэж буруутгагдах болсонтой холбон тайлбарлажээ.

Өнгөрсөн тавдугаар сард Озил Манчестер Ситигийн турк тоглогч Илкай Гюндоганы хамт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай уулзсан юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсон энэ уулзалт Эрдоганы сурталчилгаа болж ашиглагдсан. Үүний дараа Германы хэд хэдэн нэртэй улс төрч Озилын уулзалтыг шүүмжилж, энэ явдал нь Германы ардчиллын эсрэг үйлдэл гэж буруутгаж байсан юм.

Германы эрх баригчид Туркийн ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг хүчтэй шүүмжилдэг.

Озил, Гюндоган нар уулзалтын үеэр зөвхөн хөлбөмбөгийн тухай ярьсан гэж тайлбарласан ч шүүмжлэлээс зугтаж чадаагүй юм. Озил хэрвээ Эрдогантай уулзахаас татгалзсан бол өвөг дээдэс, гарал угсаагаа хүндэтгээгүй хэрэг болно гэж тайлбарлажээ.

Үүнээс болж тэр сүрдүүлсэн захиа, утасны дуудлага хүлээн авах болсон гэнэ.

Германы хөлбөмбөгийн холбоо болон бусад хүмүүсийн хандлага, харьцаа нь намайг дахин үндэсний шигшээгийн өмсгөлийг өмсөх хүсэлгүй болголоо. Намайг гадуурхаж, 2009 оноос хойш шигшээ багт тоглохдоо гаргасан амжилтуудыг минь мартаж эхэлж байгааг би мэдэрч байна. Сүүлийн үеийн үйл явдлуудын дараа би расизм, үл хүндлэлийг мэдрэх болсон тул Германы шигшээ багт тоглох боломжгүй болж байна. Би Германы өмсгөлтэй тоглохдоо сэтгэл хөдөлж, бахархдаг байсан бол одоо ингэхгүй болжээ.Расизмыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй!

гэж Озил сошиал хуудсандаа бичсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here