Нүүр хуудас Спорт Олон улсын ‘A’ зэрэглэлтэй “Монголиа Опен” тэмцээн боллоо

Олон улсын ‘A’ зэрэглэлтэй “Монголиа Опен” тэмцээн боллоо

95
0
mongolia-open-2019
Олон улсын 'A' зэрэглэлтэй “Монголиа Опен” тэмцээн боллоо

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарьт багтдаг “Монголиа Опен” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн дөрөвдүгээр сарын 6,7-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо.

Монгол Улсын баг тамирчид нутгийн дэвжээн дээрээ “Монголиа Опен-2018” ОУТ-д Монгол Улсын баг тамирчид 16 алт, 11 мөнгө, 27 хүрэл медальтай багийн дүнгээр тэргүүлжээ.

Харин ОХУ хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, Казахстан нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Япон алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэнээр удааллаа.

Ес дэх удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Япон, Казахстан, Украин, Сингапур, Йемень, Беларусь гэсэн есөн орны 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here