БНХАУ -ын Шиамен хотод сагсан бөмбөгийн оюутны 3х3 ДАШТ өчигдөр эхэллээ. Монголын баг 2015 оны Ази тивийн оюутны 3х3 АШТ-д оролцож, гурван хожил аван БНХАУ-ы багт ялагдан анх удаа мөнгөн медаль хүртсэн юм.
Улмаар тэд энэ оны ДАШТ-д оролох эрхээ өвөртөлсөн юм. ДАШТ оролцож тив тивийн төлөөлөл 10 орны баг өрсөлдөж байна. Монголын багийн бүрэлдэхүүнд А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нар багтсан бөгөөд багийн дасгалжуулагчаар С.Тулга, ахлагчаар Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр нар ажиллаж байгаа юм. Манай залуус В хэсэгт БНХАУ, Тайланд, Унгар, Малайзтай хүч үзэж байна. Харин А хэсэгт Европын шилдгүүд болох Франц, Австрий тэргүүтэй орнууд багтжээ.
ДАШТ-д оролцож буй Монгол Улсын баг өчигдөр эхний тоглолтоо БНХАУ-ын багтай ширүүн өндөрлөсний эцэст өрсөлдөгчөө 12:11-ээр буулган авав. Манай залуус хоёр дахь тоглолтоо Малайзын багтаа хийж 18:6-гаар илт илүүрхэн хожсон байна. Ийнхүү монгол сагсан бөмбөгчид дэлхийн аварга гэх тодотголтой тэмцээнээс хоёр хожил авч, тэмцээнээ тун гайхалтай эхлүүлээд байна. Залуус өнөөдөр 19:40 цагаас Тайланд, 22:20 цагаас Буурал тивийн төлөөл Унгарын багтай хэсгийн ээлжит тоглолтоо хийнэ.