Дэлхийн аварга асан Кими Райкконен энэ улирлыг дуусгаад Фэрари багийг орхихоор болсон байна. Тэрээр Саубер багтай эргэн нэгдэх шийдвэр гаргажээ.
Фэрари баг 38 настай Финланд нисгэгчийн оронд 20 настай Монакод төрсөн Сауберын нисгэгч Чарлес Лэклерчийг авахаар болсон байна. Чарлес ийнхүү 2019 онд Сэбастиан Вэттелийн хамт Фэрари багт хүчин зүтгэхээр боллоо.
Райкконены хувьд Фэрари багийн бүрэлдэхүүнд таван жил уралдсан билээ. Тэрээр 2001 онд Саубер багийн бүрэлдэхүүнээс Формула 1-ийн дэбутээ хийж байсан юм.