П.Орхон энэ жил насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Иван Ярыгиний алтан гран при тэмцээн, “Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын гранпри болон Парист болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Литвийн Клайпеда хотноо болсон бөхийн төрлийн дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж алтан медаль хүртсэн өндөр амжилт гаргасан. Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар отгон дэлхийн аваргыг Монгол улсын гавьяат тамирчин цолоор шагнах нь тодорхой боллоо. Тэрбээр чөлөөт бөхөөс төрсөн тавин найм дахь, тамирчдаас 43, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин болж байна. П.Орхон гавьяатын цол тэмдгээ энэ сарын 27-нд буюу баасан гарагийн 11:00 цагт төрийн ордонд Монгол улсын ерөнхийлөгчөөс гардан авна.