ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ-ыг шинэчлэв...
Спортын хорхойтнуудын хамгийн их сонирхдог өвлийн спортын төрөл бол яахын аргагүй уран гулгалт. Эл спортын төрлийн ганцаарчилсан ангилалд хэн “Пёнчан-2018” олимпын аварга болох нь хүмүүсийн анхаарлыг гойд татсаар.
Сүүлийн хоёр ч ДАШТ-д дараалан түрүүлж, шуугиулаад буй 18 настай, ОХУ-ын тамирчин Евгения Армановна Медведева багийн богино үзүүлбэрийн төрөлд өрсөлдөхдөө 81.06 оноогоор дэлхийн дээд амжилт шинэчлэв.
Мэргэжилтнүүд түүний ур чадварыг аль хэдийнэ олимп, дэлхийн аварга Ким Юнатай зүйрлэн, ганцаарчилсан төрөлд түрүүлэх магадлалтай тамирчнаар нэрлэж байна.
Уран гулгалтын 18 настай тамирчин ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ-ыг шинэчлэв
Уран гулгалтын 18 настай тамирчин ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ-ыг шинэчлэв