Нүүр хуудас Спорт Дэлхийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн наадамын галт бамбарыг Туркийн хөлбөмбөгчин Эртүгрүл Бурса асаалаа.

Дэлхийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн наадамын галт бамбарыг Туркийн хөлбөмбөгчин Эртүгрүл Бурса асаалаа.

250
0

“Чимээгүй олимп” буюу сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимп 1924 оноос зохиогдож эхэлсэн түүхтэй. Харин манай улс 1997 онд уг олимпод анх оролцсон байдаг. Энэ удаагийн  Дэлхийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны 23 дахь удаагийн Олимпын наадам /Deaflympics/ 7  сарын 18-нд  Хар тэнгисийн эрэг дэх Турк улсын Самсун хотод эхэллээ.

Тус наадамд нийт 97 улсын 3000 гаруй тамирчид оролцож байна. Турк улсын сонсголын бэрхшээлтэй хөлбөмбөгчин асан Эртүгрүл Бурса нээлтийн ёслолын үеэр Олимпын галыг асаажээ.
Тамирчид хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг, элсний гар бөмбөг, боулинг, дугуй, хөлбөмбөг, гольф, гандбол, жүдо, каратэ, уулын дугуй, буудлага, усанд сэлэлт, ширээний теннис, таэквандо, талбайн теннис, гар бөмбөг болон барилдаан гэсэн 21 төрлийн спортын төрөлд өрсөлдөнө.
Тэмцээний үеэр 1500 орчим сайн дурынхан ажиллах бөгөөд тэднээс 250 нь сонсголын бэрхшээлтэй иргэд юм. Мөн 500 гаруй дохионы хэлний орчуулагчид тэмцээний үеэр ажиллана.  Чимээгүй олимпийн жүдо бөхийн төрөлд зодоглосон манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 73 кг-д Бадамсамбуугийн Мөнх-Оргил хүрэл медаль хүртэв. Ийнхүү Мөнх-Оргил Чимээгүй олимпоос гурав дахь медалиа  зүүж байгаа юм. Мөн манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57-кг-д Б.Оюундэлгэрэх мөнгөн медаль, 52-д Г.Лхагвасүрэн хүрэл медаль аваад байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here