~Бүрэлдэхүүнээ сайжруулахгүй бол хүндхэн улирал болно~
Солилцооны цонх хаагдахаас өмнө бүрэлдэхүүнээ сайжруулахгүй бол ирж буй улирал тэдний хувьд тун хүндхэн улирал болно гэж багийн менежер Жозе Моуригьо анхааруулжээ.
Улаан чөтгөрүүдийн хувьд улирлын өмнөх ээлжит нэгэн тоглолтоо Германы аваргууд болох Байерн Мюнхен багтай хийж 1-0 харьцаатай хожигдол амссан юм.
Манчестер Юнайтед багийн хувьд энэ улиралд гурван тоглогчтой гэрээ байгуулаад байгаа. Тэдгээр нь Бразил хагас хамгаалагч Фрэд (47 сая паунд), Португаль хамгаалагч Диого Далот болон хаалгач Лий Грант нар юм.
Тэд шинэ улирлын эхний тоглолтоо Баасан гарагт Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд Лэйцестер Сити багийн эсрэг хийнэ.