Нүүр хуудас Спорт Жудо бөх Азийн аваргаас ‘Женко’ клубийн тамирчин Баянмөнхийн Нармандах алтан медаль хүртэж тивийн аварга...

Азийн аваргаас ‘Женко’ клубийн тамирчин Баянмөнхийн Нармандах алтан медаль хүртэж тивийн аварга болжээ.

253
0

Кыргызстаны нийслэл Бишкек хотноо 2017 оны өсвөр үе,  залуучуудын  Азийн  аварга  шалгаруулах жудо бөхийн  тэмцээн эхэллээ. Тэмцээний эхний өдөр өсвөр үеийн ангилалын хөнгөн жингийн барилдаанууд явагдаж, хөвгүүдийн 60 кг-ын жинд Увс аймгийн Тэс сумын харьяат 2015 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт ‘Женко’ клубийн тамирчин Баянмөнхийн Нармандах алтан медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Тажикстаны бөхийг хоёр вазари үнэлгээгээр буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Казахстаны бөхийг 2:09 минутад вазари үнэлгээгээр хожиж яваад иппон буулгасан. Харин хагас шигшээд Узбекистаныг, аваргын төлөө БНСУ-ын бөхчүүдийг тус бүр нэг вазари үнэлгээгээр ялж, тивийн аварга болсон байна.

Мөн энэ тэмцээнд  55 кг-ын жинд Женко клубийн тамирчин Бямбасүрэнгийн Сүхбат, 50 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Ганбүргэдийн Тэмүүжин нар мөнгөн медаль хүртлээ. Мөн охидын 44 кг-ын жинд олимпийн медальт Галбадрахын Отгонцэцэгийн төрсөн дүү Цэрэндолгорын Отгончимэг мөнгөн медаль, Монголын жүдо академийн тамирчин Лхагвасүрэнгийн Сосорбарам, Хан-Уул дүүрэг ‘Женко’ клубийн тамирчин Алтанхундагын Номуундалай нар хүрэл медаль хүртлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here