Нүүр хуудас Спорт Залуучуудын боксчдын УАШТ-д “Алдар”-ынхан түүчээлэв

Залуучуудын боксчдын УАШТ-д “Алдар”-ынхан түүчээлэв

162
0
Zaluu bokcchid
"Алдар" спорт хорооны залуу тамирчид түүчээлэв
Залуучуудын боксчдын УАШТ-д “Алдар”-ынхан түүүчээлэв

Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит 2018 оны залуучуудын улсын аварага шалгаруулах тэмцээн энэ сарын 06-11-нд Сэлэнгэ аймагт амжилттай болж шилгүүдээ тодрууллаа.

Энэхүү тэмцээнд 27 байгуулага, спорт хороо, клуб, багийн шилдэг залуу тамирчид ур чадвар, хүчээ сорин өрсөлдсөн байна. Гавьяат дасгалжуулагч А.Гантулга ахлуулсан БХЯ-ны харъяа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хорооны залуу тамирчид гурван алтан медаль, нэг мөнгөн медаль, гурван хүрэл медаль хүртэж багаараа тэргүүн байрт шалгарч, алтан медаль, цомын эзэд боллоо.

Тухайлбал, эрэгтэй боксчдын 60 кг-д СДМ О.Тулга алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Хулан, 60 кг Г.Бадмаараг тус алтан медаль, 48 кг-д Б.Хулан мөнгөн медаль +60 кг-д О.Шүр хүрэл медаль, эрэгтэй 56 кг-д СДМ Э.Шинэболд, 69-кг Б.Энхсүлд тус тус хүрэл медаль хүртсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here