Нүүр хуудас Спорт Их аварга Д.Дагвадоржийн авга дүү Сүмогийн дэвжээнд хүч үзнэ

Их аварга Д.Дагвадоржийн авга дүү Сүмогийн дэвжээнд хүч үзнэ

414
0
сүмоч2
Их аварга Д.Дагвадоржийн авга дүү Сүмогийн дэвжээнд хүч үзнэ
Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотод үргэлжилж байна. Энэ башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, аварга Кисэносато нар өнжсөн.
Тиймээс дээд зиндааг аварга Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдаж буй.

Тэгвэл сүмогийн доод зиндаа буюу жонокүчид барилдаж буй Хоошёорюү Сугаррагчаагийн Бямбадорж хоёр барилдаан хийж, хоёуланд нь ялалт байгуулаад байна.

Башё эхлэхээс олны анхааралд байсан Хоошёорюү С.Бямбадорж Асашёорюү Д.Дагвадоржийн ах Сугаррагчаагийн хүү юм.

Ийнхүү Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ач аварга ахынхаа халааг залгамжлан, мэргэжлийн сүмод хөл тавиад байгаа нь энэ юм. Тэрбээр сүмогийн доод зиндаа буюу жонокүчид барилдаж буй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here