Японы мэргэжлийн сүмогийн шинэ оны эхний башёг гурван унаагаар эхлүүлсэн их аварга Кисэносато зодог тайлах шийдвэр гаргажээ.
Кисэносато нь өмнөх 10 башёны есийг нь дуусгаж чадалгүй дундаас нь орхисон бөгөөд энэ удаагийн башё түүний хувьд шийдвэрлэх башё байсан юм.
Энэ удаагийн башёд 50 хувийн амжилтаа үзүүлж чадахгүй байх эсвэл өмнөх башёнуудын адил дуусгаж чадалгүй дундаас нь орхих юм бол шууд зодог тайлуулах талаар Сүмо бөхийн холбооноос сануулж байсан ч ийнхүү эхний гурван өдөр дараалан унасан Кисэносато өөрийн шийдвэрээ гарган ийн зодог тайлах болжээ.