Будапешт хотноо болж байгаа ДАШТ-ий сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн холиог сэлэлтийн 400 метрийн зайн шигшээ уралдаан болж, тэмцээнийг зохион байгуулагч орон Унгарын алдарт тамирчин, олимпийн наадмын 3 алтан медальт Катинка Хоссзу дэлхийн аваргын тэмцээний дээд амжилтыг шинэчлэн түрүүлжээ. Сэлэлтийн 4 төрлөөр уралддаг энэхүү төрөлд энэ цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг тамирчин Катинка Хоссзу ийнхүү сүүлийн 4 ДАШТ-д дараалан холиог сэлэлтийн 400 метрийн зайн аварга боллоо. Тэрээр мөн энэ удаагийн ДАШТ-ээр Унгар улсын нэр төрийг өндөрт өргөж, олон шилдэг амжилтыг үзүүлэхийн зэрэгцээ энэ улсын ард иргэдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн тамирчин болж, хүлээн зөвшөөрөгдлөө.