Нүүр хуудас Спорт Леброн Жэймс “6” дугаартайгаа талбайд тоголно

Леброн Жэймс “6” дугаартайгаа талбайд тоголно

182
0
Lebron-James
Леброн Жэймс "6" дугаартайгаа талбайд тоголно

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн Лос Анжелес Лэйкерс багийн тоглогч Леброн Жэймс “23” дугаараа багийн шинэхэн гишүүн Энтони Дэвист бэлэглэж, өөрөө “6” дугаартай талбайд гарахаар болжээ. Энэ дугаар нь түүний Майами Хит багт дөрвөн жил тоглохдоо зүүсэн дугаар юм.

Нью Орленс Пеликанс баг солилцоог хүлээн зөвшөөрснөөр Энтони Дэвис албан ёсоор Лос Анжелес Лэйкерс багт ирж байна. Лэйкерс баг түүний оронд Мо Вагнер, Исаак Бонга, Жемеррио Жонс нарын тоглогчдоо Вашингтон Визардс баг руу илгээсэн бөгөөд Визардс баг Пеликанс руу бэлэн мөнгө шилжүүлжээ. Гурван багийн хооронд явагдаж буй уг солилцоо гурван өдрийн дараа албан ёсоор дуусах аж.

Мөн Антони Дэвис багуудын тохиролцооноос ирэх дөрвөн сая ам.долларыг авахаас татгалзаж, Лэйкерс түүнд 32 сая ам.долларын цалин өгөхөөр тохирчээ. Одоогоор тус багийн бүрэлдэхүүнд албан ёсны гэрээтэй дөрвөн тоглогч бий бөгөөд энэ жилийн драфтын 46-гаар сонгогдсон Тален Хортон Такер нэмэгдэх юм.

эх сурвалж: UBLIFE.MN

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here