~ЛэБрон Жэймс “I Promise” сургуулийнхаа нээлтийг хийнэ~
ЛэБрон Жэймсийн гэр бүлийн сан, Акроны олон нийтийн сургуулиудын холбоо хамтран байгуулсан эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд зориулсан ерөнхий боловсролын сургууль маргааш нээлтээ хийхээр болжээ.
ЛэБрон Жэймс сургуулиа “I Promise” гэж нэрлэсэн бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэхүү төсөл дээр ажилласан ажээ. Тус сургууль эхний ээлжинд зөвхөн 3, 4 дүгээр ангийн сурагчдыг элсүүлэх бөгөөд ойрын жилүүдэд бүх ангид элсэлт авдаг болох зорилго тавин ажиллаж байгаа гэнэ.
ЛэБрон Жэймсийн дараагийн том зорилго бол 2021 оноос эхлэн Акроны их сургуулийг төлбөргүй болгох юм. Мэдээж их сургуулийг төлбөргүй болгоход ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай.
Гэсэн ч ЛэБрон Жэймс хувиасаа болон тус мужид ээлтэй бизнес эрхлэгчдээс хангалттай хэмжээний санхүүжилт татаж чадна гэдэгтэй итгэлтэй байгаа гэдгээ хэлсэн юм.