Нүүр хуудас Спорт Мессигийн үнэнч фанат Муртаза Ахмади

Мессигийн үнэнч фанат Муртаза Ахмади

92
0
messi
Мессигийн үнэнч фанат Муртаза Ахмади

Энэ түүх 2016 оны нэгдүгээр сард эхэлсэн юм. Афганистан улсын бяцхан иргэн хазара үндэстэн Муртаза Ахмади дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессиг шүтдэг байжээ.

Тэрээр Мессигийн өмсгөлийг дуурайж хийсэн уутан өмсгөлийн зураг нь дэлхий даяар алдаршсан байна. Тэр зургийг харсан даруйдаа Месси түүнтэй уулзахыг хүсчээ.

messii
Хүүгийн өмсгөлийг харсан даруйдаа Месси түүнтэй уулзжээ

Мессигийн туслахууд хүүг авчирхад Месси түүнд өөрийн гарын үсэгтэй өмсгөлийг бөмбөгний хамт өгчээ. Мөн түүний ар гэрийн байдал тун хүнд гэдгийг сонсоод их хэмжээний мөнгөн тусламж үзүүлэв.

Хүүг гэртээ харихад Талибууд болон бусад бүлэглэлүүд Мессиг үндэстний цөөнх хазара хүүд их хэмжээний мөнгө өгсөн хэмээн ангуучлах болж ээж нь хүүгээ сургуульд нь явуулахаа байж улмаар тэд Бамян хот руу зугтаан дараа нь Кабул руу нүүж тэнд дүрвэгсдийн дунд нуугдах болжээ.

Murtaza Akhmad
Муртаза Ахмади хүүд гарын үсэгтэй өмсгөлийг бөмбөгний хамт өгчээ

Иймээс ч хүүгийн ээж Мессигээс Ахмадиг Афганистанаас дүрвэхэд нь туслахыг гуйсан байна. Месси багийнхаа хамтран ажиллагч НҮБ-ийн Хүүхдийн Сангаар дамжуулан түүнд тусалсан байна.

Хүүг 2022 оны Катарт зохиогдох ДАШТ-ийг үзэхийг Месси урьсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here