Өнгөрөгч 14-нд эхэлсэн Дэлхийн тусгай олипийн өвлийн наадамд манай орноос анх удаа оролцож буй билээ. Австри улсад зохиогдож буй энэ удаагийн наадамд Монголоос гүйлтийн цана, цасны гуталттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккей гэсэн гурван төрөлд 14 тамирчин оролцож буй.
Есөн төрлөөр 107 орны 300 орчим тамирчин өрсөлдөж буй тус наадамд оролцож буй манай тамирчин Уянга дөнгөж сая алтан медалийн болзол хангажээ.
Наадам энэ сарын 25-нд өндөрлөх бөгөөд одоогоор манай тамирчин Батбаярын Оюунбилэг цасны гуталтай гүйлтийн 100 метрийн төрөлд мөнгө, Сүхийн Тэмүүлэн цасны гуталтай гүйлтийн 25 метрийн төрөлд мөнгөн медаль хүртээд байна.