Нүүр хуудас Спорт МУГТ Н.Төгсцогт: Хоёр гарынхаа хүчээр дэлхийг байлдан дагуулна

МУГТ Н.Төгсцогт: Хоёр гарынхаа хүчээр дэлхийг байлдан дагуулна

159
0
togstsogt
МУГТ Н.Төгсцогт

Н.Төгсцогт 1992 оны 06-р сарын 23-нд төрсөн. “Алдар” спорт хорооны А.Гантулга багш анхны дасгалжуулагч нь байв. 2009 оны хавар БНХАУ-ын Жунхай хотод Азийн аваргын тэмцээн болоход Н.Төгсцогт хүрэл медаль авсан. Хүрэл медальтай галт тэрэгний буудал дээр ирэхэд гэр бүлийнхнээс нь өөр хүн угтаж аваагүй гэдэг.

Харин намар нь дэлхийн аваргын мөнгөн медальтай эх оронд нь ирэхэд Монголын ард түмэн 17 настай хүүгээ баяртайгаар угтаж авсан. Үнэхээр ч Миланы рингэнд дэлхийн хүчтэнүүдийг өмнөө сөхрүүлсэн Н.Төгсцогтын тухай олон улсын хэвлэлүүд бичихдээ “17 настай хүүгийн нударга дэлхийд хүндэдлээ” гэж онцолж байсан билээ.

Тэгвэл Н.Төгсцогт рингэн дэх ээлжит тулааныхаа гэрээг үзэглэв.

Энэ тухайгаа тэрбээр нүүр номын хуудсаараа дамжуулан фэнүүддээ дуулгав. Н.Төгсцогт “Лас-Вегаст тулалдах гэрээгээ хийлээ. Миний хувьд их хүлээсэн чухал тулаан. Ялагч нь албан ёсоор WBC холбооны аваргатай тулалдана. Хоёр жилд гурван тулаан гэдэг зарим хүнд хангалтгүй санагдаж магадгүй. Гэмтэл бэртлээ даван, эргэн ирж байгаадаа баяртай байна. Одоо л бүх зүйл эхэлж байна” гэсэн байлаа.

Тоглолтын хуваарь, өрсөлдөгчийн мэдээллийг одоогоор хараахан зарлаагүй байна. “Хоёр гарынхаа хүчээр дэлхийг байлдан дагуулна” хэмээн ам гарсан гавьяат тамирчныхаа дээлийн захыг мушгин суух л үлдлээ. Амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here