Нүүр хуудас Спорт МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Ц.Сандуй сонгогдлоо

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Ц.Сандуй сонгогдлоо

181
0

Энэ сарын 24-нд Монголын Үндэсний Олимпийн хорооны VII чуулган өчигдөр болж, Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнээ сонголоо. Нийт төлөөлөгчдийн 55,4 хувь буюу 81 хүн Д.Загдсүрэнг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгохоор дэмжсэн бол Ерөнхий нарийн бичгийн даргаар олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганыг томилсон юм.

Мөн санал хураалтаар тодруулдаг Гүйцэтгэх зөвлөлийн 6 гишүүнд 21 хүн нэр дэвшсэнээс НИТХ-ын дарга Ц.Сандуй 70 хүний саналаар Монголын Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here