Нүүр хуудас Спорт Мөсөнд авиралтын УАШТ “Найрамдал”…

Мөсөнд авиралтын УАШТ “Найрамдал”…

210
0
Мөсөнд авиралтын УАШТ "Найрамдал"...
Мөсөнд авиралтын УАШТ "Найрамдал"...
Мөсөнд авиралтын УАШТ “Найрамдал” төвд эхэллээ
Мөсөнд авиралтын УАШТ өнгөрсөн бямба гарагт Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт эхэллээ. Өнөөдөр тэмцээний нээлт болж, урьдчилсан авиралтууд амжилттай явагдаж байна. Тэмцээн хурд ба техник гэсэн хоёр төрлөөр өсвөр, залуучууд болон насанд хүрэгчид, ахмад нас/хурд/ гэсэн ангиллаар зохиогдож буй юм.

Энэ удаагийн УАШТ нь олон улсын стандартад нийцсэн 15 метрийн өндөр мөсөн ханан дээр явагдаж байна. Тэмцээнд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубээс Ерөнхий дасгалжуулагч, Уулын спортын мастер Х.Нямдоогийн удирдлага дор нийт 11 тамирчинтай 2 баг өрсөлдөж байна.

Эхний өдөр өсвөр болон залуучуудын насны ангилалд “хурд”-ны төрлийн тэмцээн явагдаж шилдгүүдээ тодрууллаа. “Сутайн бор” клубын тамирчид эхний өдрийн байдлаар АЛТ 2, МӨНГӨ 1, ХҮРЭЛ 1, ШАГНАЛТ IV байр 1-ийн болзол хангасан бахдам амжилт үзүүллээ. Үүнд,

musund aviraltiin
Мөсөнд авиралтын УАШТ “Найрамдал” төвд эхэллээ

Хурд. Өсвөр нас

  • Нэгдүгээр байр, Алтан медаль Н.Сэлэнгэ Тонхил сумын дунд сургуулийн 7б ангийн сурагч, Спорт авиралтын II зэрэгтэй тамирчин
  • Гуравдугаар байр, Хүрэл медаль Г.Лхагва-Очир Тонхил сумын дунд сургуулийн 8б ангийн сурагч, Спорт авиралтын II зэрэгтэй тамирчин

Хурд. Залуучууд

  • Нэгдүгээр байр, Алтан медаль Б.Ариунбаяр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн оюутан
  • Хоёрдугаар байр, Мөнгөн медаль Ж.Сэдэд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн оюутан
  • Дөрөвдүгээр байр, О.Тэргэл Тонхил сумын дунд сургуулийн 10а ангийн сурагч нар баг, хамт олноо төлөөлж медалийн салхи хагаллаа.

УАШТ маргааш насанд хүрэгчдийн хурд, техник, залуучуудын техник, 36+ насны ангилалын хурдны төрөлд шигшээ авиралтуудаар шилдгүүдээ тодруулна. ”Сутайн бор” клубээс дээрхи бүх шигшээ авиралтуудад оролцоно. Г.Лхагва-Очирт түрүүлэх, О.Тэргэлд медальд хүрэх 100 хувийн боломж байсныг дурьдая. Тэдний хувьд туршлага хуримтлуулсан нь дамжиггүй билээ.

МУҮХ-ноос Мөсөнд авиралтын УАШТ-ийг ийнхүү долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Мөсөнд авиралтын тэмцээнийг анх Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Г.Өсөхбаяр санаачилж Mongolia expedition-тэй хамтран 2011 онд Орхоны Улаан Цутгалан хүрхэрээнд зохион байгуулж байсан түүхтэй. Тухайн онд 12 тамирчин оролцож байсан аж. Эл тэмцээн жилээс жилд хүрээгээ тэлж өнөөдөр УАШТ-ний гараанд хот, хөдөөгийн 9 багийн 85 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулж байна. Тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна.

Мөсөнд авиралтын тэмцээн нь ур чадвар, хурд, тэвчээр хатуужлын шалгуур болдог бөгөөд харилцан бие биенээ хүндэтгэх, тамирчдын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог билээ. Дашрамд дурьдахад, мөсөнд авиралтын тэмцээн нь 2022 онд Бээжинд болох Өвлийн олимпийн тоглолтын төрөлд албан ёсоор орсон болнo.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here