Нүүр хуудас Спорт “Олимпийн гараа-2017″боксын УАШ тэмцээнд Булган аймгийн баг түрүүлжээ.

“Олимпийн гараа-2017″боксын УАШ тэмцээнд Булган аймгийн баг түрүүлжээ.

412
0

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит боксын  өсвөр үеийн улсын аварга шалгаруулах “Олимпийн гараа-2017” тэмцээн Булган аймагт боллоо. “Олимпийн гараа” тэмцээнд 37 багийн 352 багачууд ур чадвараа сорин өрсөлдөж байгаагаас Буриад улсын гурван баг, Казакстан улсаас нэг баг оролцсон байна. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 11-12, 13-14 насны ангилалаар явагдаж нийт 24 жинд аваргаа тодруулжээ.

Багийн дүнгээр Булган аймгийн баг түрүүлж, Улаанбаатар хотын биеийн тамир спортын дунд сургууль, Сэлэнгэ аймгийн өсвөрийн боксчид удаах байрт шалгарсан байна. Өсвөрийн боксчдын 11-12 насны ангилалд жингийн дарааллаар хөвгүүдээс Булган аймгийн Б.Ананд, Улаанбаатар хотын Биеийн тамирын дунд сургуулийн Э.Тэнгис, “Ихэр бээлий” клубын П.Ган-Эрдэнэ, “Алтан бээлий” клубын Ц.Анхбаяр, “Эрд бокс” клубын Ш.Лхагвадорж, “Алтан бээлий” клубын Д.Амгаланбаяр, Улаанбаатар хотын Биеийн тамир, спортын дунд сургуулийн Д.Ганбаяр, Баян-Өлгий аймгийн С.Хаскем нар аваргаллаа.

Харин 13-14 насны хөвгүүдээс жингийн дарааллаар Булган аймгийн Үлэмж, Улаанбаатар хотын биеийн тамир, спортын дунд сургуулийн Батгүн, “Алтан бээлий” клубын М.Төгс-Эрдэнэ, “Тамга бүргэд” клубын Г.Наранбаатар, “Алтан бээлий” клубын Э.Эрдэнэбат, Улаанбаатар хотын биеийн тамир, спортын дунд сургуулийн У.Анхбаяр, “Хаясага” клубын Ц.Эрдэм, ОХУ-ын Буриад улсын А.Хришници нар аварга болсон юм. Охидоос жингийн дарааллаар “Улаан ирвэс” клубын Т.Намуун, Дархан-Уул аймгийн У.Уужимзаяа, Сэлэнгэ аймгийн Г.Энхтуяа, “Алтан бээлий” клубын Г.Ариунзаяа, Хөвсгөл аймгийн С.Пүрэвдулам нар улсын аварга боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here