Нүүр хуудас Спорт Олон улсын гимнастикийн тэмцээнээс Монголын баг найман медаль хүртэв.

Олон улсын гимнастикийн тэмцээнээс Монголын баг найман медаль хүртэв.

523
0

Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрт багтсан Сингапурын нээлттэй тэмцээнээс Монголын баг найман медаль хүртэв.

Уг тэмцээнд Монголын Гимнастикийн Холбооноос С.Надежда Багийн ахлагчтай, Олон улсын шүүгч Б.Эрдэнэзаяа, Багийн менежер Б.Оюун, Тамирчин Х. Ундрам, У.Айыына нар оролцсон юм.

Х.Ундрам хэрэглэл тус бүрийн аварга шалгаруулах тэмцээнд

Цагаригтай дасгал 12.10 оноогоор 2 дугаар байр

Булавтай дасгалд 14.40 оноогоор 1 дүгээр байр

Туузтай дасгалд 11.20 оноогоор 1 дүгээр байр тус тус хүртэв.

10-аас доош насны ангилалд бяцхан тамирчин У. Айыына

Нийлбэр дүнгээр 42.40 оноогоор 2 дугаар байр

Чөлөөт дасгал 11.60 оноогоор 3 дугаар байр

Олстой дасгалд 10.04 оноогоор 3 дугаар байр

Бөмбөгтэй дасгалд 11.85 оноогоор 1 дүгээр байр эзэллээ.

Манай баг тамирчид тэмцээнээ дуусгаад Сингапур улсад хамтарсан бэлтгэл сургуулилт хийнэ. Хамтарсан бэлтгэлээ дуусгаад Казакстан улсын Астана хотноо 2017 оны зургадугаар сарын 24-27-нд болох залуучуудын 15, насанд хүрэгчдийн 9 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here