Нүүр хуудас Спорт САЙН МЭДЭЭ: Монголын бяцхан тамирчид 53 медаль хүртлээ

САЙН МЭДЭЭ: Монголын бяцхан тамирчид 53 медаль хүртлээ

83
0
tseej-toollogiin-awarga-huuhduud-2018
Монголын бяцхан тамирчид 53 медаль хүртлээ

Олон улсын Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн Малайз улсын Куала Лумпур хотод энэ сарын 9-10-ны өдрүүдэд болж өндөрлөсөн.

Энэ тэмцээнд дэлхийн 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөн бөгөөд тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “ТОЯА” академийн тэргүүн Т.Туяа ахлагчтай баг оролцсон байна.

Улаанбаатар, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь, Төв, Говь Алтай, Зүүн Хараа, Сүхбаатар аймгуудаас нийт 53 суралцагч, эцэг, эхчүүдийн төлөөлөл нийлсэн 85 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож манай тамирчид нийт 13 түвшинд 8 минутад 200 бодлого бодож өрсөлдсөн байна.

Ийнхүү тамирчид 1 Гранд Чампион, 16 Чампион , 20 Алтан цом, 10 Мөнгөн 6 хүрэл цом хүртсэн өндөр амжилттайгаар эх орондоо ирж байна.

Дэлхийн цээж тооллын аваргууд 15.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here