Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа хийв. Тэрээр IBO холбооны Дэлхийн аваргын бүсний төлөө Доминиканы боксчин Клаудио Маррейротой 12 раунд хүч үзэн яллаа.
Олимпийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Н.Төгсцогтын өрсөлдөгч Доминиканы боксчин Клаудио Маррейро маш зальтай, хурдтай боксчин гэдэг нь энэ халз тулаанаас харагдаж байлаа. Н.Төгсцогтын хувьд өрсөлдөгчөө 4 дүгээр раундад хүнд цохилтоор ялах боломж харагдсан ч тэр яарахгүй байгаа нь илэрхий байв. Түүний дасгалжуулагч ямар тактик боловруулсныг таашгүй юм.
Н.Төгсцогтын тоглолтыг 200 орчим монголчууд дэлхийн өнцөг булан бүрээс Нью-Йорк хотын Бруклины “Barclays Center”-т хүрэлцэн ирж үзэж дэмжсэн юм. Тухайлбал, “King Tug” Н.Төгсцогтыг дэмжихээр ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Э.Цогтжаргал тэргүүтэй Америк болон Канадад ажиллаж амьдардаг монголчууд Нью-Йорк хотод ирсэн байв.
Монголоос олимпийн аварга Э.Бадар-Ууган, МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, дэд ерөнхийлөгч Б.Батбаяр болон Д.Амарбаясгалан үндэсний бөхчүүдээс Ч.Санжаадамба аварга, улсын арслан Р.Пүрэвдавга зэрэг олон монгол АНУ-д очсон байна.