Нүүр хуудас Спорт Сан Антони Спөрс баг Р.Гэйтэй 2 жилийн 17.2 сая ам.долларын гэрээ байгуулжээ.

Сан Антони Спөрс баг Р.Гэйтэй 2 жилийн 17.2 сая ам.долларын гэрээ байгуулжээ.

153
0

Техас мужийн Сан Антонио хотын Сан Антони Спөрс баг  Сакраменто Кингс багаас чөлөөт агент болоод байсан Р.Гэйг багтаа авлаа. Сан Антонио Спөрс баг Р.Гэйтэй 2 жилийн 17.2 сая ам.долларын гэрээ байгуулжээ.

Өнгөрсөн улиралд бүсийн финалд Голден Стэйт Уорриорс багт хуурай шүүрдүүлсэн Сан Антонио Спөрс баг ирэх улиралд аваргын төлөөх дахиад нэг дайралт хийхээр ажиллаж байна. Тэдний ажлын нэг хэсэг нь Р.Гэй болж байна. Р.Гэй бол магадгүй энэ цаг үеийн НБА-н талбайд зохих ёстой түвшиндээ үнэлэгдэж чадахгүй байгаа тоглогч болов уу? 2006 оны драфтын анги Л.Алдрижтэй нэгдэж байна.

Үүнээс гадна Сан Антонио Спөрс баг энэ зун чөлөөт агент болоод буй багийн тоглогч П.Миллстэй 4 жилийн 50 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Одоо П.Газол, Д.Лий, Й.Симмонс болон Д.Дедмон нарын тоглогчид чөлөөт агент хэвээр байна. Эдгээр тоглогчдоор хоёр залуу тоглогчид болох Д.Дедмон, Й.Симмонс нарын гэрээг баттай сунгах болов уу?

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here