NBA-д өөрийн гэсэн орон зайг үүсгэж чадсан Сан Антонио Спөрс багийн ерөнхий дасгалжуулагч Грэг Попович энэ зун чөлөөт агент болох супер од ЛэБрон Жэймстэй өөрийн биеэр уулзаж, багтаа ирэхийг ятгахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
Кливленд Кавальерс баг Голден Стэйт Уарриорст 4 тоглолтонд шүүрдүүлсний дараа Спөрс багийн тоглогч Дэжонте Мурэй Спөрсийн өмсгөлтэй ЛэБроны зургийг Твиттер хуудсандаа оруулсан нь дээрх мэдээллийг улам бүр баталгаажуулж өгсөн үйл явдал болсон байна.
~Супер од ЛэБрон Жэймс Сан Антонио Спөрстэй гэрээлэх үү!~
Бизнес биш спорт талаас нь харвал ЛэБрон Жэймсийн хувьд хамгийн тохиромжтой багуудын нэг бол мэдээж Сан Антонио Спөрс. Мөн ЛэБрон карьертаа анх удаагаа NBA-д өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрүүлж чадсан агуу дасгалжуулагчийн удирдлага доор тоглох боломжтой болно.
Мөн Голден Стэйт Уарроиорс шиг хүчирхэг бүрэлдэхүүнтэй багийн эсрэг ганцаараа өрсөлдөөд нэмэргүй гэдгийг 2018 оны финал батлан харууллаа. Тиймээс Кавай Леонардтай хамтран аваргын цомны төлөө дахин нэг дайралт хийх нь илүү үр дүнтэй ч байж мэдэх юм.