Нүүр хуудас Спорт Токиогийн “Их дуулгын” анхны алтан медалийг М.Уранцэцэг эх орондоо авчирлаа

Токиогийн “Их дуулгын” анхны алтан медалийг М.Уранцэцэг эх орондоо авчирлаа

309
0
М.Уранцэцэг
М.Уранцэцэг
Японы Токио хотноо зохиогдож буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн барилдаан болсон бөгөөд МУГТ М.Уранцэцэг С хэсгийг тэргүүлэн барилдсан юм.

Тэрбээр Чили, БНСУ-ын бөхчүүдийг ялж, хагас шигшээд Японы Тонаки Фүна, шигшээ барилдаанд БНСУ-ын бөх Жон Бо-Кюүныг торгуулиар ялсанаар 2016 оны “Их дуулга”-ын аварга боллоо.

Өмнө Солонгосын Жон Бо-Кюүнтэй манай тамирчин М.Уранцэцэг 7 удаа таарч барилдаж байсан бөгөөд үүнээс зургаад нь ялж байсан юм.

Хамгийн сүүлд М.Уранцэцэг Рио-2016 олимпийн наадмын дэвжээн дээр БНСУ-ын тамирчин Жон Бо-Кюүнтэй шигшээ наймын барилдаанд таарч барилдсан бөгөөд манай тамирчныг дүрмийн бус барилдаан хийсэн хэмээн тэмцээнийг нь өндөрлүүлж байсан билээ. Ийнхүү дэлхийн аварга М.Уранцэцэг олимпийн дэвжээн дээр харамсалтайгаар хүлээсэн ялагдлынхаа даагыг нэхэж, өрсөлдөгчөө “Их дуулга”-ын өрсөлдөөнд буулгаж авлаа.

М.Уранцэцэг 2014 онд Бакугийн “Их дуулга”-д түрүүлж байсан бол Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо. Тэрбээр 2013 онд Токиогийн “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэж, 2015 онд шагналт VII байрт шалгарч байсан юм.

Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд 46 орны 337 /Эрэгтэй 193, эмэгтэй 144/ жүдоч оролцож байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодрох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here