Нүүр хуудас Спорт Удаах АЛТАН медалийг Х.Балжинням хүртлээ

Удаах АЛТАН медалийг Х.Балжинням хүртлээ

61
0
tusgai-olymp
Тусгай олимпийн наадам 2019 / АНУ-Абу Даби хот/

Тусгай олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 100 метрт уралдсан Х.Балжинням алтан медалийн эзэн болжээ. Ингэснээр манай баг нийт арван медаль хүртээд байна.

Х.Балжинням өмнө нь бөөрөнцөг шидэлтийн төрлөөр хүрэл медаль хүртээд байсан юм.

Монголын Тусгай олимпийн наадамд оролцож буй багийнханд дунд хөдөө орон нутгаас ирж оролцож буй долоон тамирчин багтсан.

Тэдний нэг нь Х.Балжинням. Тэрбээр 23 настай, Өмнөговь аймгаас ирсэн. Анхны олон улсын тэмцээндээ оролцож байгаа юм байна.

АНЭУ-ын Абу Даби хотод болж буй Тусгай олимпийн зуны 15-р наадамд манай улсаас 28 тамирчин оролцож байна. 15 дахь удаагийн зуны наадамд дэлхийн 190 гаруй орны тамирчид 24 спортын төрлөөр өрсөлдөж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here