ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо ирэх Баасан гарагт эхэлнэ.
Азийн аваргын үеэр ФИБА-гийн өндөр зэрэглэлийн шүүгч Швейцарь Улсын иргэн Эрик Бертнард Монголын шүүгчдэд номын дуу сонсгож байна.
Эрикийн хувьд 40 гаруй жил сагсан бөмбөгийн шүүгчээр ажиллаж байгаа ба Евролиг болон Европын аварга шалгаруулах тэмцээнд олон жил ажилласан сургагч шүүгч юм.
Мөн энэхүү сургалтанд суусан шүүгчдэд ФИБА-гийн сургалтын серткификатыг олгоно.
Сагсан бөмбөгийн салшгүй хэсэг болсон шүүгчид Европ тивийн шилдэг шүүгчээс номын дуу сонсон ур чадвараа ахиулж байна.